БизнесЭдийн засаг

Долларын ханш 2023 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа 3,500 нэгжийг давлаа

Дональд Трамп худалдааны түнш орнууддаа тариф тогтоосонтой холбоотойгоор ам.долларын ханшийн индекс пүрэв гарагт сүүлийн 2.5 жилийн хамгийн өндөр дүнгээр сулрав. Түүнчлэн хөгжиж буй орнуудын валютууд сүүлийн хоёр долоо хоногийн хамгийн өндөр өсөлттэй өдрийн арилжааг хаасан байна.

Харин төгрөгийн ам.доллартой харьцах ханш сүүлийн гурван өдөр дараалан 3 төгрөг давж суларснаар 2023 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа 3,500 нэгжийг давлаа. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш тасралтгүй унасан хөдөлгөөнөө он гарснаас хойш хадгалж байна. Зөвхөн ам.доллар гэлтгүй голлох бүх валютын эсрэг суларснаас рубльтэй харьцах ханш нь хамгийн өндөр буюу 26.7 хувиар суларчээ.

Монгол Улсын 2025 оны эхний хоёр сарын төлбөрийн тэнцэл урьдчилсан байдлаар 742.2 сая ам.долларын алдагдалтай гарсныг Төв банк мэдээлж байна. Харьцуулбал өмнөх оны ижил хугацаанд 38.7 сая ам.долларын ашигтай гарч байсан юм.

Дашрамд дурдахад энэ жил Монгол Улс төгрөгийг гүйлгээнд анх гаргасны 100 жилийн ой тохиож байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button