Life

GUESS БРЕНДИЙН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Америкийн алдарт Guess брэнд 1981 онд үүсгэн байгуулагдан бөгөөд чанар болон загварийн хувьд ямагт хэрэглэгчдийн анхаарлын төвд байсаар иржээ. Тус брэнд нь нэг жилийн өмнөөс монголд албан ёсны эрхтэйгээр худалдаанд гарч эхэлсэн байна. Тэгвэл 42 жилийн түүхт Guess брендийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

  1. Guess-ын анхны цуглуулга гурван цагийн дотор зарагдаж дууссан

Guess 1981 онд ах дүү Марсиано нарын санаачилгаар үүсгэн байгуулагдаж байжээ. Тухайн үед жийнсэн хувцасны брэндүүд олон тоогоор үйл ажиллагаагаа явуулж байсан тул анхны алхмаа тус материалын хувцсаар хийнэ гэдэг зах зээлд хөлөө олоход эрсдэл дагуулж байлаа. Гэсэн ч Guess Мерилин Монрогоос урам зориг аван цайралттай, skinny загварын жийнсээр дебютээ хийсэн юм. Анхны гаргасан загвараасаа 30 орчим ширхгийг Bloomingdale’s дэлгүүрт байршуулсан нь ердөө гурван цагийн дотор зарагдаж байжээ.

2. “Back to the Future” киноны Марти Макфлай Guess-ын жийнсэн хүрмийг өмссөн

“Ирээдүй рүү буцсан нь” хэмээх сэтгэлд хоногшсон киноны гол дүр болох Марти Макфлай жийнсэн хүрэм, өмдний хослолыг биеэсээ ер салгадаггүй. Тэгвэл 1980-аад оны хэв маягтай энэхүү хослол нь Guess брэндийнх байжээ. Тухайн үед “Back to the Future” бүтээлийн хандалт нэмэгдэхийн хэрээр брэндийн нэр хүнд ч мөн өсөж олны дунд улам танигдсан түүхтэй.

3. Жижи Хадид анх Guess-ын зураг авалтад орж байсан

Загварын салбарын топуудын нэгт багтах Жижи Хадид анхны зураг авалтаа Guess-ын сурталчилгааны ажлаар эхэлж байжээ. Брэндийн хамтран үүсгэн байгуулагч Пол Марсиано ердөө хоёрхон настай Жижид Guess-ын хүүхдийн хувцасны сурталчилгаанд оролцох санал тавьж байсан юм. Марсиано Жижигээр ч зогсохгүй Адриана Лима, Ева Герцигова, Кейт Аптон гэхчлэн салбартаа танигдсан өнөө цагийн супер оддыг карьерынх нь дөнгөж эхэн үед нээж илрүүлэн зураг авалтдаа оролцуулахаар сонгож алдар нэрд хүргэж байсан удаатай.

4. Guess-ын гаргадаг нийт жийнсэн хувцасны 20% дахин боловсруулсан материалаар хийгдсэн

Тус брэнд нь 2020 оноос эхлэн үйл ажиллагаагаа тогтвортой хөгжлийн зорилт руу чиглүүлэхээр анхаарч Guess Eco цуглуулгыг гаргаж эхэлсэн билээ. Ингэснээр брэндийн нийт жийнсэн хувцасны 20 гаруй хувийг үйлдвэрлэлийн явцад илүү бага ус зарцуулдаг, дахин боловсруулсан түүхий эд материалаар хийгдсэн деним загварууд эзлэх болсон юм.

5. Guess-ын цуглуулга дур булаам, романтик хэв маягийг түгээдэг

Guess үүсгэн байгуулагдсан цагаасаа л модерн шик хэв маягийг чиг болгон баримталж хувцасныхаа загварыг гаргасаар ирсэн. Тэр дундаа жийнсэн загварууд нь Guess-ын бусдаас ялгарах онцлог нь болж чаддаг. Тэд сонгодог mom жийнснээс эхлэн орчин үеийн чиг хандлагад нийцсэн деним богино топ хүртэл санал болгодог билээ.

#Buro #Guess #Fashion #lifestyle

Холбоотой мэдээнүүд

сэтгэгдлүүд

  1. **mounjaboost**

    MounjaBoost is a next-generation, plant-based supplement created to support metabolic activity, encourage natural fat utilization, and elevate daily energywithout extreme dieting or exhausting workout routines.

  2. **prodentim**

    ProDentim is a distinctive oral-care formula that pairs targeted probiotics with plant-based ingredients to encourage strong teeth, comfortable gums, and reliably fresh breath

  3. **herpafend**

    Herpafend is a natural wellness formula developed for individuals experiencing symptoms related to the herpes simplex virus. It is designed to help reduce the intensity and frequency of flare-ups while supporting the bodys immune defenses.

  4. I’m impressed, I need to say. Actually not often do I encounter a weblog that’s each educative and entertaining, and let me inform you, you’ve got hit the nail on the head. Your concept is excellent; the difficulty is one thing that not sufficient people are talking intelligently about. I’m very glad that I stumbled across this in my search for something relating to this.

prodentim-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button