Япончуудын баримталдаг залхуурлыг даван туулах шалгарсан аргууд

Эрдэмтэд залхуурал болон хөдөлмөрийн бүтээмжийн хоорондын уялдаа холбоог туршилтаар тодорхойлон дараах дүгнэлтэд хүрчээ. Үүнд өдөрт 1 цаг залхуурвал ажлын бүтээмж 28% , 2 цаг залхуурвал ажлын бүтээмж 63%, 3 цаг залхуурвал ажлын бүтээмж 88% буурдаг байна. Тиймээс залхуурлаа даван туулахад тань туслах Япончуудын баримталдаг шилдэг 7 аргыг хүргэж байна.

  1. Икигай: Амьдралынхаа зорилгыг олж мэд. Өглөө бүр яагаад сэрж байгаагаа ойлгох нь амьдралын тань утга учрыг нэмэгдүүлнэ.
  2. КАЙЗЕН: Аажмаар тасралтгүй хөгжихийг чухалчил. Өдөр бүрийн ахиц дэвшилд анхаар. Нэг дор бүх зүйлд сайн байх албагүй тул бага багаар ахиц гаргахыг зориорой. Тасралтгүй ахиулсан жижиг алхмууд нь цаг хугацааны явцад томоохон сайжралыг бий болгодог.
  3. ПОМОДОРО ТЕХНЕК: 25минут ажиллаад 5минут амах тэгээд үүнийгээ давтана. Ингэснээр та ажраас халшрах магадлал бага бөгөөд үр бүтээмжтэй байхад гойд нөлөөлөх болно.
  4. ШОШИН: Аливаа үүрэг даалгаварт анхлан суралцагчийн сэтгэлгээгээр ханд. Бүх зүйлийн учрыг олох ёстой гэж санаа зоволгүй шинээр сурах, туршиж үзэхэд нээлттэй хандаарай.
  5. КАКЕЙБО: Санхүүгийн төсөв гарган түүндээ баригдах. Таны мөнгө санхүү эмх цэгцтэй байхад стресст өртөх нь харьцангуй бага ба дараагийн зорилгодоо төвлөрч чадна.
  6. ВАБИ-САБИ: Тус зарчим нь төгс бус байдлаас сайн, сайхныг олж харахыг чухалчилдаг . Төгс төгөлдөрт тэмүүлэхийн оронд төгс бус талыг нь анхаарч, хүлээн зөвшөөрөөрэй.
  7. ОЙН ТӨГӨЛД АМРАХ: Байгальд цаг өнгөрөөх нь маш чухал. Стресс бууруулж, сэтгэл санаа өргөх тул цэцэрлэг хүрээлэнгээр алхаж, цэвэр агаар амьсгалж, байгаль дэлхийгээс цэнэг авч байгаарай.

Andrelug.com

Exit mobile version