Монголд зураг авалтаа хийсэн “Хүчирхэг охин Кан Нам Сун” цувралын нэгдүгээр бүлэг 10 дугаар сарын долоонд цацагдсан. Энэ долоо хоногийн хамгийн их үзэлттэй гадаад цувралын жагсаалтад 1.6 сая үзэлтээр тавдугаарт эрэмбэлэгдэж байна.
Гол дүрийн охин Нам Сун багадаа төөрч, Монголд үлдээд малчны гэр бүлд өсөж торнидог. Насанд хүрээд эцэг эхээ олох гэж Өмнөд Солонгосыг зорьж буйгаар үйл явдал эхэлнэ.
Охины “Монгол аав, ээж”-ийн дүрд СТА Ц.Цэрэнболд, Б.Батсумъяа нар тоглож, найруулагчийн багт “Хатад филмс”-ийн найруулагч Б.Сумъяасүрэн ажилласан байна.
Найруулагч Б.Сумъяасүрэн “Our beloved summer”, “Why her” зэрэг Netflix-ийн алдартай кинонуудыг бүтээхэд оролцож байжээ.