Exxon Mobil зах зээлд 50 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй шатдаг занар олборлогч Pioneer компанийг худалдаж авахаар төлөвлөж байна.
Tус хэлцэл нь Exxon болон Mobil компаниуд 1999 онд нэгдсэнээс хойшхи хамгийн том худалдан авалт бөгөөд Exxon Mobil-д Баруун Техас болон Нью Мексико мужид шатдаг занар олборлох тэргүүлэгч байр суурийг авчрах юм.
Pioneer компани тус мужийн 3 дахь том олборлогч бөгөөд үйл ажиллагаагаараа Chevron Corp. болон ConocoPhillips нарын дараа ордог.
Худалдан авалтын гэрээ ойрын өдрүүдэд батлагдах төлөвтэй байгаа бөгөөд хэлцэл 60 гаруй тэрбум ам.долларын үнэтэй байхаар яригдаж байна.