Бизнес

Асрахуйн эдийн засаг ирээдүйд 300 сая ажлын байр бий болгоно

Асрахуйн эдийн засаг нь асарч халамжлах хөдөлмөрөөр дамжуулан гэр бүл, найз нөхөд, хамт олон, олон нийтийг хамтад нь бэхжүүлэн барьж байдаг,  хамтын нийгмийг бий болгодог  амин судас нь тул нийгмийн тогтвортой байдлыг бий болгоход  үнэтэй хувь нэмэр оруулж байдаг.

Хөлсгүй ажил нь асрахуйн хэрэгцээний дийлэнх хувийг хангадаг ч тэдний хөдөлмөр үнэлэгдэхгүй байгаа учраас бодлого төлөвлөлтөд үл үзэгдэх, үл ойшоогдох, үл тооцогдох байдалтай байна. Асрахуйн ажлын гол ачаалал нь эмэгтэйчүүд ноогдог ба цалин хөлс, нөхцөл байдал,  статусын хувьд доогуур байна.

Асрахуйн эдийн засагт хөрөнгө оруулалт хийснээр дэлхий нийтэд хамгийн багадаа 300 сая ажлын байр албан ёсоор бий болно гэж Азийн сангаас мэдэгджээ. Мөн хиймэл оюун ухаан хөгжиж байгаа ч асрахуйн ажлыг робот гүйцэтгэх боломжгүй хэмээн үзэж байна. Учир нь асрахуйн ажил нь бие мах бодь төдийгүй сэтгэл зүйн төрөл бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлж байдаг байна.

Холбоотой мэдээнүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button