EDULife

Өмнөд Солонгост төрөлт буурч байгаагаас 49 сургууль хаагдана

Хүн амын дунд хүүхэд төрөлт буурч байгаатай холбоотойгоор энэ онд нийт 49 бага, дунд, ахлах сургууль хаалгаа барихаар болж буйг Өмнөд Солонгосын боловсролын яам мэдэгдлээ.

Үүний 88 хувь буюу 43 нь төвөөс алслагдсан бүс нутгуудад байрладаг бол харин нийслэл Сөүл хотод ганц ч сургууль хаагдахгүй юм байна.

Хаагдах сургуулиудын тоо сүүлийн хоёр жилд огцом нэмэгджээ. 2023 онд 22 дунд сургууль хаагдаж байсан бол 2024 онд 33, 2025 онд 49 болон нэмэгджээ.

Үүнээс гадна өнгөрсөн онд Өмнөд Солонгос даяар 112 бага сургууль ганц ч хүүхэд шинээр бүртгээгүй байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button