Технологи

Их Британийн эрдэмтэд 5700 жилийн турш ажиллах хүчин чадалтай батарейг бүтээжээ

Бристолын их сургууль болон Их Британийн атомын энергийн газар (UKAEA)-ийн эрдэмтэд 5700 жилийн турш ажиллах хүчин чадалтай carbon-14 буюу нүүрстөрөгч-14 алмаазан батарейг зохион бүтээжээ.

Бристолын их сургууль болон Их Британийн атомын энергийн газар (UKAEA)-ийн эрдэмтэд 5700 жилийн турш ажиллах хүчин чадалтай carbon-14 буюу нүүрстөрөгч-14 алмаазан батарейг зохион бүтээжээ.

Уг батарей нь нүүрстөрөгч-14 цацраг идэвхт изотоп дээр суурилдаг бөгөөд нүүрстөрөгч-14-ийг алмаазан бүтцэд багтааж, ялгарах цацрагийг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг. 

Их Британийн Атомын энергийн газраас (UKAEA) мэдээлснээр “энэ нь нарны гэрлийг эрчим хүч болгон хувиргадаг нарны зайн хавтантай адилхан ажилладаг, гэрлийн тоосонцор (фотон) ашиглахын оронд тэд алмазын бүтэц дотроос электронуудыг ашигладаг байна” хэмээжээ.

Энэхүү бичил эрчим хүчний технологи нь сансрын технологи, аюулгүй байдлын төхөөрөмжөөс эхлээд эмнэлгийн төхөөрөмж зэрэг чухал хэрэглээг эрчим хүчээр тасралтгүй хангах хүчин чадалтай аж.

Алмаазан бүрхүүл нь цацраг идэвхт материалыг аюулгүй хадгалж, удаан хугацааны хэрэглээнд тохиромжтой болгодог тул олон салбарт ашиглах боломжтой.

Холбоотой мэдээнүүд

Back to top button