Кино урлагУрлаг

Ahn Bo Hyun, Claudia Kim, Yoon Kyun Sang нарын хайрын гурвал “Sacred Jewel” драмд

“Sacred Jewel” драма шинэ гэрэл зургуудоо дэлгэж, Ahn Bo Hyun, Claudia Kim, Yoon Kyun Sang нарын дүрүүдийн хооронд өрнөх төвөгтэй хайрын гурвалын өнгө аясыг харууллаа.

“Sacred Jewel” нь 1258 онд, Гoryeo Dynasty-гийн үед өрнөнө. Улс орон Монголтой 30 жил дайтаж, ялагдлын ирмэг дээр ирсэн үед Avalokitesvara Bead хэмээх үндэсний ариун сахиусыг олохын тулд тулалдаанд очих аян дайчдын баг болон тэднийг аврах гүнжийн түүхийг өгүүлнэ.

Ahn Bo Hyun-ы бүтээсэн Baek Gyeol нь хааны хамгаалалтын Gyeollyonggun ангийн гишүүн бөгөөд эзэн хааны бага охин Wang Hee-д сэтгэлтэй болдог. Claudia Kim-ы дүр Wang Hee нь бага насандаа нөхрөө алдсанаас хойш Gyeonghwa Palace-д ганцаар амьдарч ирсэн ч нийгмийн байр суурийн ялгааг үл харгалзан Baek Gyeol-т татагдана.

Гэвч Wang Hee-гийн мартаж чадаагүй анхны хайр нь Yoon Kyun Sang-ын бүтээсэн Wang Mu юм. Тэрээр Wonju Fortress-ыг хамгаалах цэргийн түшмэл бөгөөд Wang Hee-тай урьд нь хайр сэтгэлийн холбоотой байсан ч хамт байж чадалгүй өнгөрчээ.

Шинээр нийтлэгдсэн гэрэл зургууд мөн Baek Gyeol, Wang Mu хоёрын учралыг харуулж, хоёр эр нэг эмэгтэйд сэтгэлтэй учраас дайны дунд тэдний үзэл бодол, мэдрэмж хэрхэн мөргөлдөхийг сонирхолтой болгож байна. “Sacred Jewel” драма арванхоёрдугаар сарын 5-ны Солонгосын цагаар 22:40-д нээлтээ хийнэ. Soompi-ийн мэдээллээс.

Холбоотой мэдээнүүд

Back to top button