Кино урлагУрлаг

Ji Chang Wook, NCT WISH-ийн Sion нар Японд хамт аялна

Жүжигчин Ji Chang Wook болон NCT WISH-ийн ахлагч Sion нар шинэ аяллын variety show-д хамт Японыг зорихоор болжээ. Тэдний оролцсон “Ojisan and the Flower Boy” нэртэй нэвтрүүлэг Японд онцгойгоор нээлтээ хийнэ.

SLL JAPAN болон стриминг платформ TELASA-ийн хамтран бүтээсэн энэ шоу арванхоёрдугаар сарын 24-нд анхны нээлтээ хийнэ. Нийт таван ангитай цуврал нь тэдний Японы гурван өдөр, хоёр шөнийн аяллыг харуулна.

Нэвтрүүлэгт хоёр уран бүтээлч Япон даяар аялж, бие биетэйгээ танилцах үйл явц багтжээ. Тэд Яманаси, Одавара хотуудаар зорчиж, галт тэргээр яван, гудамжаар алхаж, кафе орж, глампинг хийсэн байна.

Эхэндээ тэд хоёулаа даруухан зангаасаа болж эвгүй хөндий байсан ч аялал үргэлжлэх тусам ойртож буйг үзүүлнэ. Мөн 15 насны зөрүү болон мэргэжлийн ялгаанаас үүсэх сонирхол, үзэл бодлын өөр байдлыг харуулах аж.

Үзэгчид Sion-ын удаан хугацаанд очихыг хүсэж байсан газрууд, мөн өглөө сэрсний дараах унтлагын хувцастай мөчүүдийг ч үзэх боломжтой. Soompi-ийн мэдээлснээр уг шоу нь тэдний драм болон тайзан дээр гаргадаг дүр төрхөөсөө ангид, илүү бодит өдөр тутмын байдлыг нь харуулна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button