Кино урлагУрлаг

“Family Matters 2”-т Park Byung Eun гэр бүлийн шинэ гишүүнээр нэгдлээ

Soompi-ийн мэдээлснээр “Family Matters 2” драм шинэ гол дүрийн бүрэлдэхүүнээ танилцуулж, Park Byung Eun гэр бүлд нэгдэж буйг харуулсан анхны зургуудаа нийтэллээ.

“Family Matters” нь хүмүүсийн дурсамжийг чөлөөтэй засах тусгай чадвартай нэгэн эхийн тухай өгүүлдэг. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ хамт муу хүмүүсийн эсрэг тэмцдэг бөгөөд 2-р улиралд Young Soo (Bae Doona)-гийн гэр бүл шинэ хотод нүүж очсоныхоо дараа өнгөрсөн үеийн үнэнтэй нүүр тулж, муугийн уг сурвалжийг хөөж, өшөөгөө авахаар хөдөлнө.

Шинэ улиралд Grandpa Kang Sung (Baek Yoon Sik), ах дүү Ji Hoon (Lomon), Ji Woo (Lee Su Hyun), мөн авга ах Cheol Yong (Park Byung Eun) нэмэгдсэнээр гэр бүл бүрэн бүрэлдэхүүнтэй болж байна. Гаднаас нь харахад сэжигтэй, энгийн бус мэт боловч тэдний хоорондын халуун дотно харилцаа, бие биеэ хамгаалахын тулд юу ч хийхээс буцахгүй зан нь онцгой хэвээр байна.

Шинээр нийтэлсэн “stills” буюу киноны шинэ гэрэл зургууд нь Young Soo-гийн гэр бүлийн өдөр тутмын амьдралыг харуулжээ. Гэрийнхэн ширээ тойрон сууж, тайван мөчийг хуваалцахаас эхлээд тэврэлдэн ойртож буй агшнууд хүртэл тэдний ойр дотно байдлыг тодотгож байна.

Мөн Young Soo-гийн бараг ил гаргадаггүй инээмсэглэл анхаарал татаж байв. Тэр ихэвчлэн хичээнгүй, хатуу байр суурьтай ч гэр бүлийнхнийхээ дунд инээмсэглэх эрхээ өөртөө олгодог болжээ. “Family Matters 2” нь 12-р сарын 18-нд Солонгосын цагаар 20:00-д нээлтээ хийнэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button