Технологи
Firefox AI-ээр форм бөглөдөг боллоо

Mozilla Firefox-ийн Smart Window шинэчлэгдэж, AI ашиглан онлайн форм бөглөх боломж нэмлээ. Одоо браузер таны нээлттэй табууд дундаас хэрэгтэй мэдээллийг татаж авч, ажлын өргөдөл, бүртгэл, профайл зэрэгт автоматаар санал болгоно.
Жишээ нь, LinkedIn эсвэл хувийн портфолио таб нээлттэй байвал Firefox таны ажлын туршлагыг таньж, form-д оруулахад тусална. Энэ нь давтагддаг, уйтгартай өгөгдөл гараар шивэх төвөгийг багасгана.
Шинэ функцийг ашиглахын тулд дор хаяж дөрвөн текст талбартай form дээр дарна. Дараа нь “Fill from sources” сонголт гарч ирж, Firefox ямар табаас мэдээлэл авахыг харуулна. Хэрэглэгч таб бүрийг сонгож, хасах боломжтой.
Mozilla-ийн хувьд энэ нь Firefox-ийг зүгээр нэг browser биш, AI-powered productivity tool болгох том алхам.



