Life
Аравдугаар сарын оддын бренд нэр хүндийн жагсаалтыг RESCENE тэргүүллээ

Soompi-гийн мэдээлснээр, Солонгосын Бизнес Судалгааны Хүрээлэн аравдугаар сарын оддын бренд нэр хүндийн жагсаалтыг танилцууллаа. Жагсаалтыг 9-р сарын 28-наас 10-р сарын 28-ны хооронд цуглуулсан их өгөгдөлд үндэслэн, медиа мэдээлэл, хэрэглэгчийн оролцоо, харилцан үйлчлэл, олон нийтийн танилт зэрэг үзүүлэлтээр тооцжээ.
Энэ сард RESCENE 9,090,245 оноотойгоор нэгдүгээр байраа хадгалсан байна. Харин BTS 7,488,051 оноогоор хоёрдугаарт, Lim Young Woong 5,066,266 оноогоор гуравдугаарт бичигджээ.
Yu Jae Seok 4,851,811 оноотойгоор дөрөвт, BLACKPINK 4,565,494 оноотойгоор тавд орсон байна. Эхний 30-т мөн Kim Do Yeong, IVE, Son Heung Min, SEVENTEEN, Stray Kids, ENHYPEN, ATEEZ, i-dle, EXO зэрэг нэрс багтжээ.



