Life

10-р сарын variety оддын брэндийн нэр хүндийн жагсаалтыг зарлалаа

Soompi-гийн мэдээлснээр, Korean Business Research Institute энэ сарын variety оддын брэндийн нэр хүндийн жагсаалтыг танилцууллаа. Жагсаалт нь 9-р сарын 3-наас 10-р сарын 3-ны хооронд цуглуулсан big data-д үндэслэн, хэрэглэгчдийн оролцоо, хэвлэл мэдээллийн нөлөө, харилцан үйлчлэл, олон нийтийн мэдлэгийн индексээр тооцогджээ.

Yu Jae Seok (Ю Жэ Сок) энэ сард ч жагсаалтын тэргүүн байраа хадгалж, 4,588,244 гэсэн брэндийн нэр хүндийн индекс авсан байна. Түүний түлхүүр үгийн шинжилгээнд “How Do You Play?”, “nation’s MC”, “severe cold with body aches” зэрэг хэллэгүүд өндөрт гарч, эерэг сөрөг хандлагын үнэлгээнд 91.39 хувь эерэг хариу үзүүлжээ.

Харин Lee Sun Min хоёрдугаар байрт, HaHa (ХаХа) гуравдугаар байрт бичигдсэн байна. HaHa-ийн оноо өмнөх сараас 39.0 хувиар өсөж 1,940,293 болсон бол Joo Woo Jae дөрөвдүгээр байрт, Tak Jae Hoon тавдугаар байрт тус тус оржээ. Жагсаалтын топ 30-д Shin Dong Yup, Kim Jong Kook, Ahn Jung Hwan, Seo Jang Hoon зэрэг нэрс багтсан байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button