Life

ALPHA DRIVE ONE-ийн Geonwoo агентлаг WAKEONE-ийг шүүхэд өглөө

Soompi-гийн мэдээлснээр, ALPHA DRIVE ONE хамтлагийн Geonwoo (Геонүү) WAKEONE агентлагийн эсрэг нэхэмжлэл гаргажээ. Тэрээр онцгой гэрээний хүчин төгөлдөр байдал болон уран бүтээлчийн хувьд гэрээний статусаа тогтоолгохыг хүссэн байна.

Энэ талаар WAKEONE-ий төлөөлөгч “Хууль зүйн ажиллагаа үргэлжилж байгаа тул нарийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд хүндрэлтэй байна” гэж богинохон тайлбар өгчээ.

Geonwoo нь нэгдүгээр сард “BOYS II PLANET” төслийн хамтлагаар ALPHA DRIVE ONE-д уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Харин өнгөрсөн хавар тайзны ард бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн, хандлага тааруу байсан гэх салбарын хүмүүсийн ярианаас болж шүүмжлэлд өртсөн бөгөөд тэр үед микрофон асаалттай байхад ажилтныг хэл амаар дайрсан гэх нэгэн тохиолдол онцгой анхаарал татжээ.

Маргааны дараа Geonwoo дөрөвдүгээр сард үйл ажиллагаагаа түр зогсоосон. Үүний дараа ALPHA DRIVE ONE тусдаа долоон гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button