Дуу хөгжимУрлаг

UNCHILD шинэ “TiNG TiNG” уран бүтээлээр эргэн ирэхээр бэлтгэж байна

UNCHILD ойролцоогоор долоон сарын дараа шинэ уран бүтээлээр эргэн ирэхээр болжээ. HIGHUP Entertainment аравдугаар сарын 22-нд тус хамтлаг шинэ цомгийн бэлтгэлээ эцсийн шатанд явуулж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 5-нд эргэн ирэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн.

Тус хамтлагийн хоёр дахь сингл “TiNG TiNG”-ийг анх есдүгээр сарын 2-нд гаргахаар төлөвлөсөн ч нээлт хойшлогдсон байна. Дараа нь HIGHUP Entertainment UNCHILD-ийг дөрөвдүгээр улиралд эргэн ирнэ гэж баталжээ.

UNCHILD нь HIGHUP Entertainment-ийн зургаан гишүүнтэй охидын хамтлаг бөгөөд энэ оны 4-р сард уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн юм. Soompi-ийн мэдээлснээр тус агентлаг STAYC-ийг анх дебют хийснээс хойш зургаан жилийн дараа UNCHILD-ийг танилцуулсан байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button