Bae Hyeon Seong, Cha Kang Yoon нар “The Substitute” драмд тоглоно

TVING-ийн шинэ оригинал цуврал “The Substitute” арван нэгдүгээр сарын 23-нд нээлтээ хийнэ. Soompi-ийн мэдээлснээр уг бүтээл нь их сургуулийн элсэлтийн шалгалтын өдөр буцаан засах боломжгүй гэмт хэрэг рүү хөтлөгдөх гурван залуугийн түүхийг өгүүлэх crime thriller юм.
Тус драмд Bae Hyeon Seong, Cha Kang Yoon, Park Yoon Ho нар гол дүрүүдийг бүтээж, Uhm Ji Won, Park Hyuk Kwon, Baek Ji Won нар мөн ажиллажээ. Постер дээр Nam Jae Yeop-ийг бүтээсэн Bae Hyeon Seong болон Kang Geon Tae-гийн дүрд тоглосон Cha Kang Yoon нар нэг зүг харсан ч өөр өөр хүсэл эрмэлзэлд хөтлөгдөн буйгаар дүрслэгдсэн байна.
Bae Hyeon Seong-ийн Nam Jae Yeop нь баян гаралтай, царайлаг, дүн өндөртэй төгс мэт харагдах ч үнэндээ тэрхүү дүр төрх нь далд давхаргатай нэгэн аж. Харин Cha Kang Yoon-ийн Kang Geon Tae бол ядуу өрхийн онцгой тэтгэлгээр нэр хүндтэй Jeonggyeong High School-д сурдаг, ангидаа байнга тэргүүлдэг сурагч бөгөөд татгалзах боломжгүй шударга бус саналтай нүүр тулснаар үйл явдал өрнөнө.



