PLAVE “HYPERDRIVE”-аар анхны долоо хоногийн борлуулалтын шинэ дээд амжилт тогтоолоо

Soompi-ийн мэдээлснээр виртуал хөвгүүдийн хамтлаг PLAVE хамгийн сүүлийн шинэ уран бүтээлээрээ карьерын шинэ дээд амжилтад хүрлээ. Тэд өнгөрсөн долоо хоногт тав дахь мини цомог “HYPERDRIVE” болон гол дуу “Star Trace”-оор эргэн ирсэн байна.
“HYPERDRIVE” дижитал хувилбараар аравдугаар сарын 12-нд, харин физик хувилбараар аравдугаар сарын 13-нд гарчээ. Hanteo Chart-ийн мэдээлснээр, физик хувилбарын эхний долоо хоногт буюу аравдугаар сарын 13-наас 19-ний хооронд нийт 1,322,973 хувь борлогдсон байна.
Ингэснээр “HYPERDRIVE” нь PLAVE-ийн өмнөх дээд амжилт болох “Caligo Pt.2”-ын 1,255,801 хувийн борлуулалтыг давлаа. Мөн энэ нь тэдний эхний долоо хоногтоо 1 саяас дээш хувь борлуулсан дөрөв дэх цомог болж байна. Үүнээс өмнө “Caligo Pt.1”, “PLBBUU” болон “Caligo Pt.2” ийм амжилтад хүрч байжээ.



