Нью-Мексикогийн ерөнхий прокурор Эпштейнтэй холбоотой хоёр хүнийг буруутгав

Нью-Мексикогийн ерөнхий прокурорын нэхэмжлэлд Жеффри Эпштейнтэй олон жил холбоотой байсан өмгөөлөгч Даррен Индике, нягтлан Richard Kahn нарыг хүний наймаа, бэлгийн мөлжлөгийг санхүүжүүлж, далдлахад тусалсан гэж буруутгажээ.
Нэхэмжлэлд дурдсанаар тэд Эпштейнтэй холбоотой санхүүгийн бүтэц, өмч хөрөнгийн урсгалыг ашиглан түүний гэмт үйлдлүүдийг нуухад оролцсон байж болзошгүй байна. Тухайлбал, Нью-Мексикод байрлах Зорро Ранч дахь хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийг хаацайлж, үргэлжилсэн мөлжлөгийг санхүүгийн хувьд дэмжсэн гэж үзэж байна.
Энэхүү хэрэг нь Эпштейн тойрсон сүлжээ зөвхөн түүний хувийн үйлдлээр хязгаарлагдаагүй, харин ойрын туслахууд нь ч тогтолцооны түвшинд оролцсон байж болзошгүйг дахин сөхөж байна. Хэрэв шүүх энэ байр суурийг дэмжвэл, хүний наймааны хэрэгт холбоотой этгээдийн хариуцлага үлэмж өргөжих боломжтой.



