Авто

Hyundai 94,622 Genesis загварыг галын эрсдэлээс болж дуудлаа

Hyundai Motor America 94,622 Genesis седан эзэмшигчийг засвар дуусах хүртэл машинаа гадаа, гараж болон бусад тээврийн хэрэгслээс хол зогсоохыг анхаарууллаа. Учир нь жолоочоос салсны дараа ч суудлын мотор ажилласаар галын эрсдэл үүсгэж болзошгүй байна.

Энэхүү recall нь 2015-2016 оны Hyundai Genesis болон non-memory power-seat assembly-тэй 2017-2020 оны Genesis G80 загваруудад хамаарч байгаа аж. NHTSA recall number 26V664000-ийн дагуу нийт 54,644 Hyundai Genesis, 39,978 G80 бүртгэгдсэн бөгөөд Hyundai энэ мэдээллийг аравдугаар сарын 8-нд мэдүүлжээ.

Motor1-ийн мэдээлснээр гэмтэлтэй унтраалга гацсанаар суудлын тохируулгын мотор тасралтгүй ажиллаж, хэт халснаар гал гарах боломжтой. Одоогоор нэг гал, нэг дулааны тохиолдол бүртгэгдсэн ч осол, гэмтэл гараагүй байна.

Эзэмшигчид суудлын орчимд шатсан үнэр мэдрэгдвэл эсвэл суудлын унтраалга хэвийн ажиллахгүй байвал машиныг шууд аюулгүй газар хүргэж, дилертэй холбогдох ёстой. Засварын шийдэл одоогоор боловсруулагдаж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button