OpenAI-гийн өрөөнд таг төхөөрөмж байрлуулсан гэх сэжигтэн баривчлагдахын өмнө мессеж илгээжээ

OpenAI-ийн Сан-Франциско дахь төв байрны гүйцэтгэх хурлын өрөөнд бичлэг хийх төхөөрөмж байрлуулсан хэрэгт Саудын Арабын иргэн Абдулрахман Алфозан сэжиглэгдэж байна.
Холбогдох баримтуудаар тэрээр баривчлагдахаасаа хэд хоногийн өмнө WhatsApp-аар Саудын хааны гэр бүлийн гишүүн рүү зурвас илгээсэн нь ил болсон байна. Энэ нь түүнийг өндөр түвшний харилцаа, олон улсын хүрээтэй холбоотой байж болзошгүй гэсэн асуултыг улам нэмэгдүүлжээ.
Мөрдөн шалгаж буй талуудын мэдээлснээр Алфозаныг OpenAI-ийн дотоод нууц яриа, стратегийн уулзалтыг сонсох зорилгоор тагнах төхөөрөмж суурилуулсан байж болзошгүй гэж үзэж байна. Хэрэв энэ нь нотлогдвол хиймэл оюуны салбарын хамгийн өндөр хамгаалалттай оффисын нэгэнд гарсан ноцтой аюулгүй байдлын зөрчилд тооцогдоно.
Технологийн тэргүүлэгч компанийн эргэн тойрон дахь энэхүү хэрэг нь кибер болон бие махбодын аюулгүй байдлын эрсдэлийг дахин хурцаар тодотгож байна. Мөн хиймэл оюуны өрсөлдөөн улам ширүүсэж буй энэ үед корпорацийн мэдээллийн хамгаалалт ямар эмзэг байдгийн нэг жишээ болжээ.



