“Final Interview” киноноос шинэ гэрэл зургууд нийтлэгдлээ

Soompi-ийн мэдээлснээр, “Final Interview” кино шинэ гэрэл зургууд нийтэлж, гол дүрийн жүжигчдийн энгийн стильтэй төрхийг танилцууллаа. Тус кино нь дэлхийн IT компанийн эцсийн шатны ярилцлагад тэнцсэн зургаан өргөдөл гаргагчийн тухай өгүүлнэ.
Өрсөлдөөн ихтэй ажлын зах зээлийн дунд тэд ярилцлагын талбай дээр өөрсдийнх нь талаархи нууцлаг илчилсэн материалыг агуулсан дугтуйтай таарч, бие биеэ сэжиглэн сэтгэлзүйн хурц тэмцэлд орно. Шинээр гарсан гэрэл зургууд дээр дүрүүд ярилцлагын өрөөний хурц уур амьсгалаас гаднах өдөр тутмын амьдралдаа хэрхэн харагдаж буй нь тодорчээ.
Cho Yi Hyun, Kim Jae Won, Shin Seung Ho, Kang You Seok, Kwak Dong Yeon, Bae Gang Hee нар өөрсдийн дүрүүдийн онцлогийг харуулсан загварын сонголтоор гарсан байна. “Final Interview” кино арваннэгдүгээр сарын 4-нд кино театруудад нээлтээ хийнэ.



