Авто

Dodge 2027 онд NASCAR-д эргэн ирэх нь тодорхой болжээ

Motor1-ийн мэдээлснээр Dodge 2027 оны NASCAR Cup Series-ийн улирлын нээлт болох Daytona 500-д эргэн гарах төлөвтэй байна. Гэхдээ гэрээний зарим нарийн зүйлс дээр хэлэлцээр үргэлжилж байгаа тул эцсийн шийдвэр хараахан гараагүй.

Тус брэндийн хувьд моторын нийлүүлэлтийг ECR Engines-ээр хийлгэх хэлцэл яригдаж байгаа аж. Dodge нь Chevrolet-ийн хөдөлгүүрийг шууд ашиглах боломжгүй тул өөр, техникийн хувьд ялгаатай шинэ engine боловсруулах шаардлагатай.

Хэрэв бүх зүйл төлөвлөсний дагуу өрнөвөл Dodge NASCAR Cup Series-д Ford, Chevrolet, Toyota-той зэрэгцэн дахин дөрөв дэх үйлдвэрлэгч болно. Dodge сүүлд 2012 онд энэ ангилалд өрсөлдсөн юм.

Энэ эргэн ирэлт нь Stellantis-ийн Америк брэндүүдийн стратегитай ч холбогдож байна. Tim Kuniskis өмнө нь Ram-ыг Craftsman Truck Series-д оруулахыг зарлаж, Dodge-ийн спортын имижийг эргүүлэн сэргээх дохио өгч байсан.

Холбоотой мэдээнүүд

Back to top button