Дуу хөгжимУрлаг

Lee Soo Man-ы шинэ A2O LITE хамтлаг “NEON” MV-ээ танилцууллаа

A2O Entertainment-ийн удирдлага дор Lee Soo Man-ы байгуулсан шинэ охидын хамтлаг A2O LITE дебют уран бүтээлээ олон нийтэд танилцууллаа. Тус хамтлаг есөн гишүүнтэй бөгөөд Young, Oa, Ayune, Aijing, Himeki, Rada, Xili, Vora, Merci нар Korea, China, Japan, Thailand, United States-ээс бүрдсэн байна. Бүгд 13-18 насны өсвөр үеийн уран бүтээлчид юм.

A2O LITE 10-р сарын 12-ны Солонгосын цагаар 21:30-д дебют дуу “NEON”-ы клипийг урьдчилан цацсан бөгөөд албан ёсны хувилбар нь 10-р сарын 13-нд гарахаар болжээ. “NEON” нь хамтлагийн дэмжиж буй “Zalpha Pop” өнгө төрхийг тод харуулсан, хүчтэй басс суурьтай, давтагдах “Neon and beyond” мөрөөрөө онцлог уран бүтээл гэж тайлбарлагдсан байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button