Инфляцийн хандлага тогтохоос сэргийлж хүүг ахиулахыг анхааруулав

АНУ-ын Холбооны нөөцийн банкны Кливлендийн салбарын тэргүүн Мишель Хэммак инфляцыг бууруулахын тулд мөнгөний бодлогыг илүү чангаруулах шаардлага гарч болзошгүйг анхаарууллаа.
Түүний хэлснээр, үнэ өсөлт удаан үргэлжилбэл бизнесүүд болон хэрэглэгчид “инфляци хэвийн зүйл” гэсэн хүлээлтэд дасах эрсдэлтэй. Ийм сэтгэлзүй тогтвол үнийг буулгах нь улам хэцүү болж, бодлогын алхмууд илүү шийдвэртэй байх шаардлагатай болно.
Хэммакын байр суурь нь төв банкнаас гарч буй дохио одоогоор болгоомжтой хэвээр байгааг илтгэж байна. Зах зээл инфляцийн дарамт буурна гэж найдаж байсан ч бодлого тодорхойлогчид үнэ тогтворжих хангалттай баталгаа харах хүртлээ өндөр хүүг удаан хадгалах магадлалтай байна.
Өндөр зээлийн хүү нь зээл, хөрөнгө оруулалт, хэрэглээнд дарамт үүсгэдэг ч инфляцийг хазаарлах гол хэрэгсэл хэвээр байна. Тиймээс төв банкны дараагийн алхам зөвхөн тоон үзүүлэлтээс бус, хүмүүсийн хүлээлт хэрхэн өөрчлөгдөж байгаагаас ч шалтгаалах төлөвтэй.



