Авто

Stellantis 40 мянгаас доош үнэтэй 9 шинэ загвар бэлтгэж байна

Stellantis-ийн гүйцэтгэх захирал Antonio Filosa хямд үнэтэй автомашины зах зээлд “асар том боломж” байгааг онцолж, 40,000 ам.доллараас доош үнэтэй есөн шинэ загвар гаргахаар төлөвлөж буйг Motor1 мэдээллээр дамжуулан The Detroit News нийтэлжээ.

Одоогоор Jeep Compass нь АНУ дахь хамгийн хямд Stellantis загвар гэж тооцогдож байна. Тус компани 5-р сард танилцуулсан төлөвлөгөөндөө Хойд Америкт ирэх 11 шинэ загварын ес нь 40,000 ам.доллараас доош, харин хоёр нь 30,000 ам.доллараас доош үнэтэй байхыг дурдсан.

Шинэ жагсаалтад Chrysler Airflow, мөн ойролцоогоор 25,000 ам.доллараас эхлэх боломжтой Arrow болон Arrow Cross багтжээ. Ram-ийн Rampage 2028 онд гарч, Ford Maverick-тай өрсөлдөнө гэж үзэж байна. Мөн Ram Dakota, Dodge GLH зэрэг загваруудын үнийн хязгаар 40,000 ам.доллараас доош байх төлөвтэй байна.

Үүнээс гадна Stellantis hybrid болон EREV чиглэлд төвлөрч байна. Jeep Grand Wagoneer-ийн extended-range electric vehicle хувилбар ирэх сард үйлдвэрлэлд орж магадгүй бол Ram 1500 REV 2027 оны 4-р сараас гарах төлөвтэй гэж мэдээлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button