Life

Stray Kids-ийн Bang Chan төрсөн өдрөөрөө гурван байгууллагад хандив өргөлөө

Soompi-гийн мэдээлснээр Stray Kids-ийн лидер Bang Chan (Бэнг Чан) төрсөн өдрөө тохиолдуулан гурван өөр байгууллагад хандив өргөжээ. JYP Entertainment-ийн мэдээлснээр тэрбээр нийт 300 сая вон хандивласан байна.

Bang Chan тус бүр 100 сая воныг HearCycle, World Vision, OSEAN байгууллагад өгсөн байна. HearCycle-д өгсөн хандив нь сонсголын бэрхшээлтэй залууст үзүүлэх эмчилгээний зардал болон нийгэмшүүлэх дэмжлэгт, World Vision-д өгсөн нь эмзэг бүлгийн болон бага орлоготой хүүхэд, өсвөр үеийнхний тэтгэлэг, өсөлт хөгжилд зориулна.

Харин OSEAN-д өгсөн тусламж нь эргийн цэвэрлэгээ, далайн хог хаягдлыг зайлуулах, гол мөрнийг цэвэршүүлэх ажилд зарцуулагдана. Bang Chan өмнө нь өнгөрсөн есдүгээр сард Seoul Rehabilitation Hospital болон Korean Committee for UNICEF-д нийт 200 сая вон хандивлаж байжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button