Технологи
Microsoft Windows, Surface-ийн шинэ үеийг зарлах уу?

Microsoft 10 сарын 7-нд Сан-Францискод Windows болон Surface-ийн ирээдүйг харуулах тусгай арга хэмжээ зарлалаа. Энэ бол хоёр жил гаруйн дараах томоохон Windows event бөгөөд компанийн анхаарал энэ удаа “local AI” буюу төхөөрөмж дээрх хиймэл оюун ухаан руу шилжиж байна.
CEO Сатья Наделла, Windows and Surface-ийн дарга Паван Давулури нар тайзан дээр гарахаар болжээ. Харин хамгийн сонирхол татаж буй нь Nvidia-ийн CEO Женсен Хуанг оролцоно гэсэн мэдээлэл. Энэ нь RTX Spark төрлийн PC, мөн шинэ Surface Laptop Ultra-тай холбоотой нээлт байх магадлалыг өсгөж байна.
Хэрэв Microsoft үнэхээр AI-д төвлөрсөн шинэ Windows туршлагыг танилцуулбал PC зах зээлд дараагийн өрсөлдөөнийг тодорхойлох том дохио болох боломжтой.



