Технологи

Соц сүлжээ хүүхдүүдэд тийм ч муу биш байж магадгүй?

Сошиал медиа хүүхдүүдийн сэтгэцэд хамгийн том аюул уу, эсвэл буруу ойлгосон асуудал уу? Энэ асуулт дахин хүчтэй яригдаж байна.

Сүүлийн жилүүдэд Жонатан Хайдтын ‘The Anxious Generation’ ном өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэнд унаж байгааг сошиал болон ухаалаг утсанд тохсон. Түүний санаа улс орнуудын бодлогод хүртэл нөлөөлж, Австрали зэрэг газарт өсвөр насныханд зориулсан хориг, хязгаарлалтын хэлэлцүүлгийг хурдасгасан.

Гэхдээ одоо энэ байр суурьт эргэлзэх дуу хоолой нэмэгдэж байна. Зарим судлаач, экспертүүдийн хувьд асуудал зөвхөн апп биш — гэр бүл, сургууль, дарамт, ганцаардал, нийгмийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл огтлолцож байна.

Энэ маргаан том бизнесийн чухал дохио. Хэрэв буруутгагдсан “гол дайсан” нь дангаараа соц сүлжээ биш бол технологийн платформуудын ирээдүйн зохицуулалт, сурталчилгаа, өсөлтийн стратеги огт өөрөөр харагдана.

Холбоотой мэдээнүүд

Back to top button