Кино урлагУрлаг

Kim Si Ah шинэ романтик драмд оролцох хэлэлцээрт байна

Жүжигчин Kim Si Ah шинэ романтик драма “Holding Onto the End of This Night”-д тоглохоор хэлэлцэж байна. Түүний агентлагийн төлөөлөгч Есдүгээр сарын 14-нд түүнд уг бүтээлд оролцох санал ирсэн бөгөөд одоогоор хянаж байгааг мэдээлжээ.

“Holding Onto the End of This Night” нь хар тамхины наймаачин болон ариун цэврийн ажилтан хэмээх огт өөр амьдралтай хоёр хүн шөнийн тэнгэр дор учирч, бие биедээ авралын гэрэл болох тухай өгүүлнэ. Park Ji Hoon-ыг өмнө нь зохиолын гол дүр болох нэгэн үе төгөлдөр хуурч болохыг мөрөөддөг байсан ариун цэврийн ажилтан Choi Woo Sung-ийн дүрд тоглохоор ярилцаж буйг мэдээлсэн байна.

Kim Si Ah өмнө нь 2018 онд “Miss Baek” киногоор уран бүтээлийн гараагаа эхэлж, “Ashfall”, “The Closet”, “Kill Boksoon” зэрэг кино болон “Sweet Home” цувралын 2, 3-р улиралд тоглосон байдаг. Мэдээг Soompi дамжуулжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button