Apple EventMobileТехнологи
iPhone Duo-ийн нууц давуу тал нь hardware биш

Apple-ийн шинэ iPhone Duo гадаад төрхөөрөө тийм ч “гайхалтай” харагдахгүй. Foldable зах зээлд Android үйлдвэрлэгчид аль хэдийн олон санааг туршчихсан болохоор техник хангамж нь шинэлэг санагдахгүй байна.
Гэхдээ Apple-ийн жинхэнэ давуу тал өөр газар байна: программ хангамж. Интерфейс, ашиглалтын урсгал, дэлгэцийн шилжилт зэрэг жижиг мэт санагдах зүйлсийг маш цэгцтэй хийснээр Duo илүү “шинэ бүтээгдэхүүн” шиг мэдрэгдэж чадна.
Энэ нь Apple яагаад хуучин зах зээлд орж ирсэн ч анхаарал татдагийг харуулж байна. Hardware дээр өрсөлдөгчдөө гүйцэхэд амаргүй ч software experience нь хэрэглэгчийг татах хамгийн хүчтэй зэвсэг хэвээр. Duo ирэх сард худалдаанд гарах үед хүмүүсийн хамгийн их ярилцах зүйл нь загвар биш, ашиглалтын мэдрэмж байх магадлалтай.



