Apple-ийн шинэ AI “сонсдог” функцууд нууцаа яаж хамгаалж байна вэ?

Apple шинэ Siri-д суурилсан Audio Intelligence функцүүдээ танилцууллаа. Үүнд Siri Recap, Live Rewind, Sound Recognition, Music Recognition багтжээ.
Гэхдээ хамгийн анхаарал татсан хэсэг нь AI-ийн “үргэлж сонсох” чадвар хэрхэн нууцлалтай зэрэгцэж ажиллах вэ гэсэн асуулт байв. Apple үүнийгээ тайлбарласан тусгай баримт бичиг гаргаж, түүхий аудио нь тусдаа hardware дээр боловсруулагдаад файл болж хадгалагддаггүй, мөн operating system, app, Apple өөрөө ч хандах боломжгүй гэж мэдэгдлээ.
Audio Intelligence нь шинэ Apple Watch Series 12 болон Apple Watch Ultra 4-ийг тэжээж буй S11 чип доторх Secure Exclave дээр тулгуурлаж байна. Өөрөөр хэлбэл Apple AI-г илүү “ухаантай” болгохын зэрэгцээ privacy-г бүтээгдэхүүний гол давуу тал хэвээр хадгалахыг зорьж байна.
Энэ нь хэрэглэгчийн итгэл, wearables-ийн өрсөлдөөн, AI-ийн ирээдүйн стандарт ямар байхыг тодорхойлох чухал дохио болж байна.



