Кино урлагУрлаг

Lee Jun Hyuk нар “The Ordinary Jackpot” драмын шинэ гэрэл зургуудыг танилцууллаа

“The Ordinary Jackpot” драм шинэ гэрэл зургуудыг толилуулж, Lee Jun Hyuk-ын багийн гишүүдийг анхлан харууллаа. Вебтүүнээс сэдэвлэсэн уг бүтээлд Lee Jun Hyuk, Seo Hyun Woo, Hong Jin Ki, Ha Yul Ri нар Sales Team 5-ын бүрэлдэхүүнд тоглож байна.

Тус драмд Gong Eun Tae (Lee Jun Hyuk) сугалаанд хожсон ч ажилдаа эргэн орж, амьдралаа өөр өнцгөөс харахаар шийддэг жирийн борлуулалтын ажилтнаар гарна. Багийн шинэ гэрэл зургууд дээр түүний багийн ахлагч Yang Joon Ho (Seo Hyun Woo), шинэ ажилтан Park Ki Tae (Hong Jin Ki), гэрээт ажилтан Lee Ji Hye (Ha Yul Ri) нарын эсрэг тэсрэг дүр төрх тодорчээ.

Lee Jun Hyuk хэлэхдээ, эхэндээ тэд нэг нэгэнтэйгээ төдийлөн нийцэхгүй, мөргөлдөх мэт харагдавч аажмаар бие биеэ ойлгож, хэмнэлээ олох үйл явцыг үзэхэд сонирхолтой байхыг онцолсон байна. Seo Hyun Woo мөн Sales Team 5-ын гишүүн бүрийн өөр өөр түүх, нөхцөл байдал өрнөхийг үзэгчид анзаарах боломжтой гэжээ.

“The Ordinary Jackpot” есдүгээр сарын 10-нд TVING болон Viki дээр нээлтээ хийх бол телевизийн цацалт есдүгээр сарын 14-нд tvN-ээр эхэлнэ гэж Soompi мэдээллээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button