Google Финляндын AI дэд бүтцэд 15 тэрбум долларын хөрөнгө оруулна

Google лхагва гарагт Финляндын хиймэл оюуны дэд бүтцэд 15.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлалаа. Энэ нь тус компанийн Европ дахь нэг удаагийн хамгийн том хөрөнгө оруулалт болж байна.
Ийнхүү томоохон хэмжээний санхүүжилт хийснээр Google дата төв, өндөр хүчин чадлын тооцоолох нөөц, AI үйлчилгээний суурь дэд бүтцээ өргөжүүлэхээр зорьж байгаа нь харагдаж байна. Хиймэл оюун эрчимтэй тэлж буй энэ үед компаниуд зөвхөн программ хангамж бус, түүнийг тэжээх тооцоолох хүч, эрчим хүч, сүлжээний чадавхид өрсөлдөх болжээ.
Финлянд нь тогтвортой эрчим хүч, сэрүүн уур амьсгал, технологийн дэд бүтцээрээ сүүлийн жилүүдэд олон улсын томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон. Google-ийн энэхүү алхам нь Европ дахь AI уралдаанд тус бүс нутгийн байр суурийг улам бэхжүүлэх дохио гэж ажиглагчид үзэж байна.



