Технологи

Microsoft: Copilot бараг л NYT-ийн нийтлэл “зөөхгүй”

Microsoft Copilot нь мэдээний нийтлэл, номноос бүтэн өгүүлбэр ч бараг давтаж гаргадаггүй гэж компани шүүхэд мэдүүллээ. Энэ нь The New York Times болон бусад хэвлэн нийтлэгчдийн оюуны өмчийн нэхэмжлэлийн эсрэг хамгаалалтын нэг хэсэг юм.

Microsoft нийт 8.2 сая Copilot чат логийг шинжилгээнд өгч, зөвхөн мэдээний сайтууд руу хөтлөх түлхүүр үгтэй яриануудыг тусгайлан сонгосон гэжээ. Компанийн тайлбарласнаар эдгээр нь хамгийн өндөр эрсдэлтэй кейсүүд байсан ч судалгааны дүнгээр хууль зөрчсөн хэмжээний хуулбарлал бараг илрээгүй байна.

Энэ маргаан зөвхөн нэг AI хэрэгслийн тухай биш. Генератив AI мэдээлэл, контентыг хэрхэн ашиглаж болох вэ гэдэг том асуултыг босгож байна. Хэрэв Microsoft-ын байр суурь батлагдвал AI чатботуудын сургалт, хариулт, лицензийн загварт бүх салбар даяар нөлөөлж магадгүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button