Кино урлагУрлаг

Seo Kang Jun, Ahn Eun Jin нарын драмд шинэ дүрүүд орж ирнэ

KBS-ийн удахгүй нээлтээ хийх “A Love Other Than Yours” драм шинэ highlight видеогоо танилцууллаа. Soompi-ийн мэдээлснээр, энэхүү бүтээл нь 10 жилийн турш үерхэж буй Namgoong Ho (Seo Kang Jun), Lee Mi Do (Ahn Eun Jin) хоёрын харилцаанд гарч буй сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг харуулсан бодитой, романтик драм юм.

Шинэ видеонд Namgoong Ho, Lee Mi Do хоёрын багаасаа эхэлсэн нөхөрлөл, олон жилийн хайрын түүхийг харуулна. Тэд 7 настайдаа анх танилцаж, өсөж торних бүх үе шатаа хамт өнгөрөөсний эцэст хос болсон бөгөөд одоо харилцаандаа эргэлзээ, сэтгэлзүйн зөрчилтэй нүүр тулж байна.

Мөн Han Tae Seung (Lee Joo Ahn), Park Soo Ah (Jo Aram) нарын дүрүүд тэдний амьдралд орж ирснээр шинэ харилцааны зангилаа үүсэж байна. Han Tae Seung кино компанийн хууль ёсны төлөөлөгчийн хувиар Lee Mi Do-той найруулагчийн хөлс, зохиогчийн эрхийн асуудлаар байнга зөрчилддөг бол Park Soo Ah Namgoong Ho-тай ажлын орчинд үл ойлголцох харилцаатай болжээ.

Нэгэн үе хоорондоо салшгүй байсан хосын ирээдүй тодорхойгүй хэвээр үлдэж, highlight видео нь тэдний харилцаа дахин сэргэх эсэх талаар сонирхол төрүүллээ. “A Love Other Than Yours” есдүгээр сарын 12-нд Солонгосын цагаар 21:20-д нээлтээ хийнэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button