Nvidia-ийн хөрөнгө оруулалт 99 тэрбум долларт хүрч, AI-гийн гол ивээн тэтгэгч болов

Чипийн аварга Nvidia-ийн хувьцаат хөрөнгө оруулалтын хэмжээ 99 тэрбум ам.долларт хүрчээ. Тус компани хиймэл оюун ухааны лабораториуд, cloud үйлчилгээ үзүүлэгчид болон дэд бүтцийн компаниудад өргөн хүрээнд хөрөнгө оруулж, AI экосистемийн хамгийн нөлөө бүхий тоглогчдын нэг болж байна.
Энэхүү дүн нь Nvidia зөвхөн график процессор нийлүүлэгч байхаа больж, хиймэл оюуны салбарын өсөлтийг санхүүгээр дэмжигч гол хүчний нэг болсныг харуулж байна. AI загваруудыг хөгжүүлэхээс эхлээд тэдгээрийг ажиллуулах дата төв, серверийн дэд бүтэц хүртэлх бүх шатанд Nvidia-гийн оролцоо нэмэгдсээр байна.
Тус компанийн стратеги нь бүтээгдэхүүний эрэлтээ тэлэхээс гадна AI салбарын урт хугацааны өсөлтөд өөрийн байр суурийг бататгах зорилготой гэж зах зээлд ажиглагчид үзэж байна. AI-ийн өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр Nvidia-ийн өгөөж зөвхөн чипний борлуулалтаар хэмжигдэхээ больж, хөрөнгө оруулалтын багцаар нь ч үнэлэгдэх болжээ.



