12TB Steam leak: Half-Life 2-ийн алдагдсан мөрүүд ил гарлаа

Steam-ээс асар том задруулга гарч, 2003–2013 оны хооронд оруулсан тоглоомуудын 12 терабайтаас давсан build-үүд ил боллоо. Энэ хэмжээний архивыг бүрэн шинжлэхэд цаг хэрэгтэй ч дотор нь аль хэдийн шуугиан тарьж эхэлсэн зүйлс байна.
Хамгийн сонирхолтой нь цуцлагдсан Half-Life 2: Episode 3-ийн asset-ууд, Portal 2-оос хасагдсан контент, мөн Portal ертөнцөд багтдаг ч камерын механикаар бүтээгдсэн F-Stop нэртэй тоглоомын build олдсон.
Мөн зөвхөн Valve-ийн бүтээлүүд ч биш, Call of Duty, Resident Evil, Mirror’s Edge, Batman: Arkham Asylum, Dragon Age: Origins зэрэг гуравдагч студийн эрт үеийн хувилбарууд ч илэрчээ. Энэ leak нь тоглоомын хөгжүүлэлтийн түүхийг сөхөөд зогсохгүй, цуцлагдсан төсөл, туршилтын санаанууд студиудын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлийг хэрхэн өөрчилдгийг харуулж байна. Ийм архив цаашид хуучин IP, remaster, эсвэл шинэ санааны эх үүсвэр болж ч мэднэ.



