Meta 16.7 тэрбум ам.долларын маргааныг Калифорни зэрэг мужтай тохирлоо

Meta хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлсэн сөрөг нөлөөллөө бууруулж тайлбарласан гэх маргааныг тойрсон томоохон холбооны шүүхийн хэрэг дээр Калифорни болон бусад мужийн ерөнхий прокуроруудтай 16.7 тэрбум ам.долларын тохиролцоонд хүрлээ.
Тохиролцоо нь Meta-ийн нийгмийн сүлжээний платформууд өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар компани хангалттай үнэн зөв мэдээлэл өгөөгүй гэсэн үндэслэлтэй холбоотой байв.
Энэ хэрэг нь технологийн аваргуудын хэрэглэгчийн анхаарлыг татах алгоритм, dopamine-д суурилсан engagement загвар, ялангуяа хүүхэд, өсвөр үеийн хэрэглэгчдэд үзүүлэх эрсдэлийн талаар олон жилийн турш үргэлжилсэн шүүмжлэлийн нэг хэсэг юм.
Ингэснээр Meta-хүрээлсэн зохицуулалтын дарамт улам нэмэгдэж, олон улсын хэмжээнд social media safety, хүүхдийн хамгаалалтын бодлого, платформын хариуцлагын асуудал дахин төвд орж байна.


