Технологи

Meta-ийн “нууцаар бичдэг” шилэнд privacy fix хийлээ

Meta ухаалаг шилнийхээ эргэн тойрон дахь маргааныг дарах шинэ алхам хийлээ. Тус компани бичлэгийн үеэр урд талын LED-г дарж далд бичлэг хийх боломжийг зогсоохоор AI-д суурилсан хамгаалалтаа чангаруулж байна.

Өмнө нь LED-г таглахад камер ажиллахаа болих ёстой байсан ч зарим хэрэглэгч бичлэг эхэлсний дараа гэрлийг халхалж, хязгаарлалтыг тойрдог байсан байна. Одоо Meta энэ цоорхойг хааж, гэрэл халхлагдвал камер шууд унтардаг болгожээ.

Энэ өөрчлөлт нь зүгээр нэг техник засвар биш. Meta-ийн smart glasses-ыг “pervert glasses” гэх мэт сөрөг нэршлээс салгах, хэрэглэгчийн итгэлийг нэмэх, мөн бүтээгдэхүүнээ өргөн зах зээлд илүү найдвартай харагдуулах бизнесийн алхам юм. Үүний зэрэгцээ компани шинэ маркетингийн кампанит ажил эхлүүлж, шилээ өдөр тутмын хэрэгсэл гэж таниулахыг зорьж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button