Xbox хуучин дискнүүдийг чинь дижитал болгоно

Microsoft Xbox-д шинэ боломж нэмж байна: хэрэглэгчид өөрсдийн физик дискэн тоглоомуудаа дижитал эрх болгон хувиргах боломжтой болно. Энэ нь зөвхөн хэрэглэгчдэд амар болоод зогсохгүй, тоглоом хадгалалт болон Xbox-ийн дараагийн үеийн бэлтгэлтэй шууд холбоотой том алхам гэж үзэж байна.
Xbox-ийн next generation хариуцсан дэд ерөнхийлөгч Jason Ronald-ийн хэлснээр, дэмжигдсэн Xbox One болон Xbox Series X дискээ консолд хийж, тоглоомоо ажиллуулснаар дижитал эрх идэвхжинэ. Өөрөөр хэлбэл, нэгэнт худалдаж авсан дискийг дахин зөөж явахгүйгээр, дан дижитал хэлбэрээр ашиглах суваг нээгдэж байна.
Энэ өөрчлөлт нь тоглоомын зах зээлд том дохио. Физик медиа аажмаар багасаж, платформууд хэрэглэгчийн эрх, нөөцлөлт, шилжилтийн туршлагад илүү төвлөрч эхэлж байна.



