Технологи

Motorola-ийн эвхэгддэг утсанд GrapheneOS орж ирнэ

Google-ийн мөргүй, аюулгүй байдалд төвлөрсөн Android хувилбар GrapheneOS удахгүй Motorola дээр гарна. Эхний шатанд компанийн шинэ flagship загвар дэмжигдэх бол дараа нь Razr Fold, Razr Ultra зэрэг эвхэгддэг утас руу өргөжихээр төлөвлөжээ.

Энэ нь flip phone ангилалд GrapheneOS албан ёсоор ажиллах анхны тохиолдол болох магадлалтай. Хэрэв хэрэгжвэл Motorola-ийн foldable төхөөрөмжүүд зөвхөн загварын бүтээгдэхүүн биш, privacy-first хэрэглэгчдэд зориулсан хүчирхэг сонголт болж чадна.

GrapheneOS-ийн хувьд энэ алхам чухал байр суурьтай. Pixel-ээс гадуурх дэмжлэг тэлбэл open-source security OS-ийн зах зээл илүү өргөн хүрээтэй болж, Android экосистем доторх өрсөлдөөнийг ч чангаруулна. Харин Motorola-д энэ нь premium хэрэглэгч татах шинэ давуу тал болно.

Холбоотой мэдээнүүд

Back to top button