Роботууд Болтын 100 метрт дөхөж, рекорд эвдлээ

Хүн шиг робот одоо зүгээр нэг үзүүлбэр биш боллоо. Бээжинд болсон World Humanoid Robot Games дээр Хятадын Tiangong Ultra 100 метрийг 9.39 секундэд туулж, Усэйн Болтын 2009 оны 9.58 секундын дээд амжилтыг давлаа.
Түүний араас Honor-ийн бүтээсэн Lightning 9.47 секундийн амжилт үзүүлсэн нь хоёр ч робот дэлхийн хамгийн хурдан хүмүүн хэлбэртэй машинуудын түвшинд хүрснийг харуулж байна.
Энэ тэмцээн бол роботын “олимп” шиг арга хэмжээ. Энд алхалт, гүйлт, хөдөлгөөн, тэсвэр шалгагдаж, бие даан хөдөлдөг машин хэр хурдан сайжирч байгааг харуулдаг. Энэ жил 16 улсын 2,056 робот оролцож байгаа нь зах зээл, судалгаа, хөрөнгө оруулалтын сонирхол ямар хурдтай өсөж буйг ч бас илтгэнэ. Хятадын компаниудын энэ амжилт нь хүн шиг робот үйлдвэрлэлд дэлхийн өрсөлдөөн улам ширүүссэнийг баталж байна.



