Технологи

Amazon-ын Echo, Kindle-ийн үнэ гэнэт 60% хүртэл өсөв

Amazon чимээгүйхэн Echo, Fire TV, Kindle, Eero төхөөрөмжүүдийнхээ үнийг огцом нэмлээ. Компанийн хэлснээр шалтгаан нь санах ой, storage эд ангийн зардал өссөнтэй холбоотой.

Хамгийн их цохилт нь хямд загваруудад иржээ. Echo Dot 49.99 ам.доллараас 79.99 болж, бараг 60%-иар өссөн бол Fire TV Stick 4K Max 40%-иас дээш нэмэгдэж 84.99 ам.доллар болов. Kindle-ийн үндсэн загвар ч 149.99 ам.доллар хүрч, 37%-ийн өсөлт үзүүллээ.

Энэ өөрчлөлт Amazon-ын low-cost hardware бизнесийн дарамт нэмэгдэж байгааг харуулж байна. AI, storage, chip нийлүүлэлтийн зардал өсөхөд хамгийн түрүүнд масс хэрэглээний төхөөрөмжүүдийн үнэ хөдлөдөг. Үр дүнд нь Amazon-ийн экосистемээр анх орж ирдэг хямд төхөөрөмжүүдийн давуу тал сулрах эрсдэлтэй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button