Технологи
TikTok хүүхдийн нууцлалын хэрэгт $400 сая төлнө

TikTok АНУ-ын Хууль зүйн яамтай хүүхдийн нууцлалын маргаанаа $400 саяар хаахаар боллоо. Энэ нь хүүхдүүдийн мэдээллийг эцэг, эхийн зөвшөөрөлгүй цуглуулсан, бүртгэлийг устгах хүсэлтийг ч биелүүлээгүй гэх нэхэмжлэлтэй холбоотой.
Гэрээний дагуу TikTok эхлээд $300 саяыг шууд төлнө. Дараа нь Musical.ly-тай холбоотой өмнөх шийдвэрийг хүчингүй болгосны дараа дахин $100 сая шилжүүлэхээр болжээ.
Энэ тохиролцоо TikTok-д нэр хүндийн хувьд том дарамт, харин том платформуудын хүүхдийн дата хамгаалалтад АНУ хэр хатуу хандаж байгааг харуулсан дохио болж байна. Хэрэг зөвхөн нэг аппын асуудал биш — сурталчилгаа, дата цуглуулалт, зохицуулалтын эрсдэл бүх tech бизнесийн төвд орж ирж буйг сануулж байна.



