Best Buy‑ийн $100 карт $60 болж хямдарна

Best Buy энэ бямба гарагт нэг өдрийн томоохон урамшуулал зарлалаа. Дэлгүүрийн 60 жилийн ойд зориулж зөвхөн 8-р сарын 22-нд бэлгийн картын хамгийн сонирхолтой хямдрал нээгдэнэ: $100-ын Best Buy gift card-ыг ердөө $60-оор авах боломжтой.
Гэхдээ нэг анхаарах зүйл бий — картын тоо хязгаартай, зөвхөн ойролцоох дэлгүүр дээр биеэр очиж авна. Тиймээс өглөө эрт очих нь илүү найдвартай.
Энэ карт нь бусад gift card, prepaid карт худалдан авахад ашиглагдахгүй. Харин Best Buy-ийн бусад хямдралтай хамт хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл, iPad Air M4, AirPods Max 2, HP OmniBook зэрэг одоогийн томоохон скидкатай бүтээгдэхүүн дээр давхар ашиг гаргах боломжтой.
Ийм төрлийн deal нь бэлэн мөнгөө илүү ухаалгаар зарцуулахыг хүсдэг хэрэглэгчдэд хамгийн ашигтай тохиолдол болдог. Ялангуяа Apple, Windows төхөөрөмж авах гэж байсан бол энэ санал шууд мөнгө хэмнэнэ.



