Технологи

Insta360 X6: Жижигрээд 8K-аа хурдлууллаа

Insta360 шинэ X6-гаа танилцууллаа. Энэ удаа компани камерын хэмжээг багасгасан ч дүрсний чанарыг улам өсгөжээ. X6 нь Sony-гийн 1/1.1 инчийн зориулалтын том мэдрэгчтэй болсон бөгөөд 8K бичлэгийг 50fps хүртэл авах боломжтой. Энэ нь өмнөх X5, X4 Air-тай харьцуулахад илүү шингэн, илүү мэргэжлийн 360 градусын контент бүтээхэд чиглэсэн шинэчлэл.

Мөн линзээ сольдог шийдэл хэвээр үлдсэн нь бүтээлч хэрэглэгчид болон аялал, спортын контент бүтээгчдэд том давуу тал. Компанийн мэдээлснээр шинэ линз нь 5 дахин илүү зураас тэсвэртэй, өртөг нь ч 60%-иар хямдарчээ.

Ингэснээр Insta360 зөвхөн action cam-ын зах зээл дээр биш, creator economy дэх өндөр чанарын видео төхөөрөмжийн өрсөлдөөнд бас нэг алхам урагшиллаа.

Холбоотой мэдээнүүд

Back to top button