Технологи

ChatGPT, Gemini хоёулаа 1 тэрбум хэрэглэгч давлаа

AI өрсөлдөөн шинэ түвшинд гарлаа. ChatGPT болон Google-ийн Gemini хоёулаа сард 1 тэрбум хэрэглэгчийн босгыг давсан нь энэ салбарын хамгийн хүчтэй өсөлтийн дохио болов.

Google-ийн CEO Сундар Пичай Gemini-г компанийн хамгийн хурдтай өсөж буй бүтээгдэхүүн гэж онцолсон. Энэ бол Google-ийн хувьд 1 тэрбум хэрэглэгч хүрсэн 14 дэх бүтээгдэхүүн болж байна.

Нөгөө талд OpenAI-ийн ChatGPT мөн саяхан 1 тэрбум хэрэглэгчийн амжилтад хүрсэн ч үүнийг томоор зарлалгүй, хэрэглэгчдийн AI ашиглалтын тухай нийтлэлийн дунд дурдсан нь анхаарал татлаа.

Энэ тоо зүгээр нэг статистик биш. AI чатботууд өдөр тутмын хэрэглээ болж, ажил, хайлт, бүтээмжийн шинэ платформ болон хувирч байгааг харуулж байна. Одоо өрсөлдөөн “хэдэн хүн ашиглаж байна”-аас “хэн экосистемээ мөнгөжүүлж, илүү гүн суулгаж чадах вэ” рүү шилжив.

Холбоотой мэдээнүүд

Back to top button