БизнесХөрөнгийн зах зээл

Сенат Оросыг Украйны дайны улмаас дахин хориглох саналд бэлдлээ

АНУ-ын Сенат Оросын эсрэг шинэ хоригийн санал хураалтыг товлож, Украйны дайны дарамтыг нэмэгдүүлэхээр зэхэж байна.

Энэ удаагийн багц нь Оросын албан тушаалтнууд, олигархууд, тэдний гэр бүлийн гишүүдээс эхлээд гадаадын этгээдүүд, Оросын банкууд, санхүүгийн байгууллагуудыг онилох аж.

Мөн Москвагийн “сүүдрийн флот” гэж нэрлэгддэг, хоригийг тойрон нефть тээвэрлэхэд ашиглагддаг хөлөг онгоцнууд ч цохилтын бай болохоор байна.

Ингэснээр Оросын санхүүгийн урсгалыг таслах, дайныг дэмжих сүлжээг нь шахах, мөн олон улсын зах зээл дээрх нөлөөг нь сулруулах дарамт улам нэмэгдэх төлөвтэй байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button