Технологи

Ariana Grande дуу алдагчаа шүүхэд өглөө

Ariana Grande олон жилийн турш дуу, видео нь алдагдсан хэрэг дээр анх удаа шүүхэд хандаж байна. Тэрээр Лос Анжелесийн дээд шүүхэд нэр нь тодорхойгүй хакеруудыг шүүхэд өгч, хулгайлагдсан хувийн контентын араас орлоо.

Нэхэмжлэлд 2023 онд ганцаараа 45 гаруй гаргаагүй дуу хулгайлагдаж, цацагдсан гэж дурджээ. Мөн 2011 онд дуучны уран бүтээлийн замнал эхэлснээс хойш ийм төрлийн задруулалт зуу зуун удаа давтагдсан байна.

Алдагдсан файлуудын дотор хараахан дуусаагүй мастер, демо, бичлэгийн үеийн дүрс, клипийн материал хүртэл багтсан гэжээ. Энэ хэрэг нь зөвхөн нэг одны асуудал биш. Хөгжмийн салбарт unreleased контент бол шууд мөнгө, брэндийн үнэ цэнэ, шүтэн бишрэгчдийн хүлээлттэй холбоотой том бизнес. Тиймээс Grande-ийн нэхэмжлэл нь уран бүтээлчдийн IP хамгаалалт хэр эмзэг болсныг дахин харуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button